“ЭРТНИЙ НИЙСЛЭЛ-ДЭЛХИЙН ӨВ – ХАРХОРУМ ХОТ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН
11-р сарын 21, 15:00 – 12-р сарын 15, 18:00
Хотын захирагчийн алба, Арвайхээр
“ЭРТНИЙ НИЙСЛЭЛ-ДЭЛХИЙН ӨВ – ХАРХОРУМ ХОТ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын үүсэл хөгжил, түүхэн онцлог, дэлхийн түүхэнд эзлэх байр суурь, улс төр, эдийн засаг, худалдаа, шашин, соёлын харилцаанд гүйцэтгэсэн үүргийг судлан танин мэдэх, сурагчдын түүхэн мэдлэг, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээ, судалгаа шинжилгээ хийх, үзэл бодлоо нотолгоонд тулгуурлан бичгээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, өвөг дээдсийн түүх, соёлын өвөөрөө бахархах үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна. #Уралдааны_ерөнхий_зохион_байгуулагч: 🔹 Хархорум хотын Захирагчийн ажлын алба, 🔹 Өвөрхангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар. #Хамрах_хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчид “нээлттэй” оролцох боломжтой. #Хугацаа: ✅ Эссэний эхийг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл *doc болон *pdf өргөтгөлөөр цахим хэлбэрээр [email protected] хаягаар хүлээн авна. ❗️❓Оролцогч нь уралдаанд бүтээлээ ирүүлэхдээ: 🔹 Эссэний нэр, 🔹 Оролцогчийн овог нэр бүтэн бичих, 🔹 Сургууль, ангийн хаяг тодорхой бичих, 🔹 Цахим хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлэхийг анхаарна уу. ☎️ Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 77711220 утсанд хандаж авах боломжтой. ✅ Эссэ бичлэгийн уралдааны удирдамжийг дараах холбоосоор авна уу. https://www.gov.mn/news/n/eccc