Тусламж

Зар

Зар нийтлэх, зураг оруулах, хугацаа, устгах.

#Зар үзэх

Зар хэсэгт ангилал (худалдаа, ажил, үл хөдлөх, үйлчилгээ г.м.) болон сумаар шүүнэ. Зар дээр дарахад зураг, тайлбар, үнэ гарна. Утасны дугаар товч дарахад утсан дээр шууд залгана.

1 Ангиллаар шүүх · 2 Зар дээр дарж дэлгэрэнгүйг харна
1 Ангиллаар шүүх · 2 Зар дээр дарж дэлгэрэнгүйг харна

#Зар нийтлэх

  1. Нийтлэх (толгойн + товч) → Зар.
  2. Ангилал, байршил (аймаг, сум), гарчиг, тайлбараа бичнэ. Гарчигт юу зарж байгаагаа товч, тодорхой бичвэл олдоход амар (жишээ: "Toyota Prius 30, 2012 он").
  3. Үнэ: тогтмол үнэ (₮), Тохиролцоно эсвэл Үнэгүй.
  4. Зураг: 5 хүртэл, тус бүр 5MB хүртэл. Эхний зураг нүүр зураг болно.
  5. Холбоо барих утас-аа шалгаад Нийтлэх.

Зар шууд нийтлэгдэнэ. Админ дараа нь шалгаж, дүрэм зөрчсөн бол устгана.

Алдаа гарвал (жишээ нь гарчиг хоосон) зургаа дахин сонгоно — хөтөч аюулгүй байдлын үүднээс сонгосон зургийг хадгалдаггүй.

1 Ангилал · 2 Байршил · 3 Гарчиг · 4 Тайлбар
1 Ангилал · 2 Байршил · 3 Гарчиг · 4 Тайлбар
1 Үнэ · 2 Зураг сонгох · 3 Холбоо барих утас · 4 Нийтлэх
1 Үнэ · 2 Зураг сонгох · 3 Холбоо барих утас · 4 Нийтлэх

#Хугацаа, хязгаар

  • Зар нийтэлснээс хойш 30 хоног идэвхтэй байна. Дараа нь жагсаалтаас автоматаар буурна.
  • Нэг хүн өдөрт 3 зар хүртэл нийтэлнэ (спамаас сэргийлэх).
  • Хууль бус бараа, бусдыг доромжилсон, хуурамч зар нийтлэхийг хориглоно.

#Миний зарууд, устгах

Миний зарууд хэсэгт өөрийн бүх зар, төлөв (идэвхтэй, хугацаа дууссан, устгасан) харагдана.

Зарыг засах боломж одоогоор байхгүй. Өөрчлөх бол хуучныг устгаад шинээр нийтэлнэ. Зарынхаа хуудсанд орж Устгах дарна. Зарагдсан бол заавал устгаарай — хүмүүс дэмий залгахгүй.

Зараа олон хүнд хүргэх бол Мэдэгдлээр илгээх, найз нөхөд, Facebook группт Хуваалцах.

1 Миний хэсгийн цэс · 2 Зар, түүний төлөв, Устгах товч
1 Миний хэсгийн цэс · 2 Зар, түүний төлөв, Устгах товч

Хаана хийх вэ