Тусламж

Мэдэгдэл

Утас, компьютертаа мэдэгдэл авах; өөрийн зар, эвентийг мэдэгдлээр илгээх.

#Мэдэгдэл авах

Шинэ эвент, хямдрал, чухал зарыг утасныхаа мэдэгдлийн хэсэгт (бусад апп шиг) авна. Бүртгэл шаардлагагүй.

  1. Толгойн 🔔 хонх → Мэдэгдэл хуудас.
  2. Миний сум-аас сумаа сонговол бүх аймгийн мэдэгдлээс гадна тухайн сумынх ирнэ.
  3. Мэдэгдэл авах → хөтчийн асуултад Зөвшөөрөх (Allow).
  • iPhone, iPad: Apple зөвхөн нүүр дэлгэцэд суулгасан апп руу мэдэгдэл илгээхийг зөвшөөрдөг. Эхлээд сайтыг апп болгон суулгаад, суулгасан аппаас энэ алхмыг хийнэ (iOS 16.4 ба түүнээс шинэ).
  • Шөнийн 22:00–08:00 цагт мэдэгдэл илгээхгүй — өглөө ирнэ.
  • Мэдэгдэл дээр дарахад тухайн зар, эвент, байгууллага, мэдээ рүү шууд орно.
  • Болих бол мөн хуудсанд Болих дарна.

"Зөвшөөрөл өгөөгүй" гэвэл хөтчийн хаягийн мөрний 🔒 дүрс → Мэдэгдэл → Зөвшөөрөх. Brave хөтөчид Тохиргоо → Нууцлал → "Use Google services for push messaging"-ийг асаана.

1 Миний сум · 2 Мэдэгдэл авах
1 Миний сум · 2 Мэдэгдэл авах

#Өөрийн зар, эвентийг мэдэгдлээр илгээх

Өөрийн зар, эвент, байгууллага (эрхтэй бол мэдээ)-г мэдэгдэл захиалсан бүх хүний утсанд хүргэж болно.

  1. Тухайн зүйлийн хуудсанд Мэдэгдлээр илгээх (зөвхөн танд харагдана).
  2. Хэнд хүргэх: Бүх аймаг эсвэл тухайн сум. Хажууд нь хэдэн хүн захиалсан, үнэ гарна.
  3. Нэмэлт мессеж (140 тэмдэгт хүртэл, заавал биш) — жишээ: "Энэ бямба гарагт 20% хямдралтай!". Дээр нь утсанд яг яаж харагдахыг урьдчилан харуулна.
  4. Илгээх. Үнэгүй бол дараалалд орж хэдэн минутад илгээгдэнэ.
  • Нэг хүн 7 хоногт бүх аймагт 1, суманд 2 удаа илгээнэ (хүмүүсийг ядраахгүйн тулд).
  • Дууссан эвент, хугацаа дууссан эсвэл устгасан зарыг илгээх боломжгүй.
1 Өөрийн зар, эвентийн хуудсан дээрх товч (зөвхөн танд харагдана)
1 Өөрийн зар, эвентийн хуудсан дээрх товч (зөвхөн танд харагдана)
1 Утсанд яг ингэж харагдана · 2 Хэнд хүргэх, захиалагчдын тоо, үнэ · 3 Нэмэлт мессеж · 4 Илгээх
1 Утсанд яг ингэж харагдана · 2 Хэнд хүргэх, захиалагчдын тоо, үнэ · 3 Нэмэлт мессеж · 4 Илгээх

#Төлбөртэй мэдэгдэл (Byl.mn)

Мэдэгдэл үнэтэй бол Илгээх дарахад Byl.mn-ийн төлбөрийн хуудас нээгдэнэ — QPay, банкны апп эсвэл картаар төлнө. Төлбөр баталгаажмагц мэдэгдэл автоматаар илгээгдэнэ.

  • Төлөөд сайт руу буцаж ирэхэд "Төлбөр баталгаажлаа" гэж гарна. "Хараахан баталгаажаагүй" гэвэл хэдэн минутын дараа өөрөө баталгаажна.
  • Төлөхөө больсон бол Миний мэдэгдлүүд-ээс Цуцлах, эсвэл дараа Төлөх. 2 хоног төлөгдөөгүй бол автоматаар цуцлагдана.

#Хэдэн хүн үзсэн бэ

Миний мэдэгдлүүд хэсэгт илгээсэн мэдэгдэл бүрийн:

  • Хүнд хүрсэн — утас, компьютерт нь очсон тоо
  • Нээсэн — мэдэгдэл дээр дарж орсон хүний тоо (нэг хүн нэг л удаа тоологдоно)
  • Нээлтийн хувь — хүрсэн хүмүүсийн хэдэн хувь нь нээсэн

Хаана хийх вэ