Эвент
Эвент нийтлэх, байршил, постер, календарьт нэмэх.
#Эвент үзэх
Эвент хэсэгт удахгүй болох наадам, тэмцээн, концерт, сургалт хугацааны дарааллаар гарна. Эвентийн хуудаснаас:
- Календарьт нэмэх — Google Calendar-т сануулга болгон нэмнэ
- Чиглэл авах — Google Maps-аар очих замыг харуулна (байршил оруулсан бол)

#Эвент нийтлэх
- Нийтлэх → Эвент.
- Нэр, ангилал, аймаг/сум.
- Эхлэх огноо, цаг. Дуусах нь заавал биш — нэг өдөр бол зөвхөн цагаа бичихэд болно.
- Болох газар (жишээ: "Аймгийн соёлын төв").
- Байршил (Google Maps) — доорх зааврыг үзнэ үү.
- Тайлбар: хөтөлбөр, тасалбарын үнэ, холбогдох утас.
- Зураг, постер: 1 зураг, 5MB хүртэл.
Эвент шууд нийтлэгдэнэ. Нэг хүн өдөрт 3 эвент хүртэл нийтэлнэ. Дууссан эвент жагсаалтаас автоматаар буурна.

#Google Maps-аас байршил оруулах
- Утас эсвэл компьютер дээрээ Google Maps-ийг нээж газраа олно (эсвэл газрын зураг дээр удаан дарж цэг тавина).
- Хуваалцах (Share) → Холбоос хуулах (Copy link).
- Сайтын Байршил (Google Maps) талбарт буулгана (Paste). Сайт координатыг өөрөө уншина.
Энэ заавар байгууллага бүртгэхэд ч адилхан.
#Миний эвентүүд
Миний эвентүүд хэсэгт өөрийн эвентүүд харагдана. Засах боломж одоогоор байхгүй — өөрчлөх бол устгаад дахин нийтэлнэ. Цуцлагдсан эвентийг заавал устгаарай.